"Явган эргүүлийн баг" 1 сарын аяны хүрээнд
Сонгинохайхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлж буй "Явган эргүүлийн баг" нэг сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч иргэд, аж ахауй нэгж, байгууллага, хорооны төрийн алба хаагчид, өрхийн эмнэлэг, хэсгийн ахлагчид хариуцсан хорооны гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэн өдөр бүр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.