"Их цэвэрлэгээ 90 минут"
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/197 дугаар захирамжийг хэрэгжүүлж, “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00-12:30 цагийн хооронд нийт 62 алба хаагч тус цагдаагийн хэлтсийн байрны эргэн тойрны 50 метр хүртлэх талбай, Москва гудамжнаас 1 дүгээр хорооллын арын авто зам хүртэлх, баруун талын явган замын дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн.
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх газар орчин, талбайг хэлтсийн байранд албан үүрэг гүйцэтгэдэг болон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдад хариуцуулан хуваарилж цэвэрлэгээг хийлгэсэн бөгөөд байгууллагын эргэн тойрны 50 метр хүртлэх талбайн эвдэрхий хайс, хашлага, сандал, хогийн сав зэрэг эд зүйлсийг засаж сэлбэн, цонх, хаалга, хаягийн тоос шороог угааж цэвэрлэж, цуглуулан зориулалтын цэгт төвлөрүүлсэн.
Мөн хэлтсийн нийт эмэгтэй алба хаагчид, олон нийтийн цагдаа нар төв байрны 1-5 давхарын хана, хаалга, өрөө тасалгаанд их цэвэрлэгээ хийсэн.