/ Мэдээ мэдээлэл / Баяр наадмын өдрүүдээр орон байрны хулгай ихэсдэгийг анхааруулав

Баяр наадмын өдрүүдээр орон байрны хулгай ихэсдэгийг анхааруулав

Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их.

Иймд Сонгиохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Зогс-Шалга-Боломж бүү олго” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна