Фото мэдээ: Тус хэлтсийн алба хаагч нар ЦЕГ-ын даргын тушаалаар шагнагдлаа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан болон хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн алба хаагчдад өнөөдөр /2019.07.09/ шагнагдаж, цол нэмлээ.
Тус хэлтсээс “Хүндэт жуух” бичгээр 3 алба хаагч, хугацааны “Ахлах дэслэгч” цолоор 1 алба хаагч, хугацааны “Ахлах ахлагч” цолоор 1 алба хаагч, “Албаны төлөө 1,2,3” тэмдгээр 7 алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн прокурорын Өргөмжлөлөөр 3 алба хаагч нар тус тус шагнагдаж,цол нэмлээ.
Энгэрээ мялааж, цол нэмсэн алба хаагчдадаа халуун баяр хүргэе