ЦАГДААГИЙН АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДСАН АЛБАН ХААГЧДАА ДУРСАН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЦАГДААГИЙН АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДСАН АЛБАН ХААГЧДАА ДУРСАН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ "Бид мартахгүй" өдөрлөгийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нас барсан эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Нямцоогийн Хатанбаатар агсаны ээж Д.Нямцоо, төрсөн дүү тус цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөр нарыг хүлээн авч, хэлтсийн удирдлага болон цагдаагийн байгууллагад шинээр томилогдсон 10 залуу алба хаагч нар 1 минут чимээгүй зогсон гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэдний амьдрал ахуй, ар гэрийн талаар ярилцлага хийж, санал бодлыг нь сонсон хамт олны “Дурсамж”, сэтгэлийн бэлэг, мөнгөн тусламжийг гардуулж өгсөн.