Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүссэн байгууллагдсаны 5 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүссэн байгууллагдсаны 5 жилийн ойг тохиолдулан байгууллагын түүхэн уламжлал, үйл ажиллагааг сурталчлах, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Нийт алба хаагчиддаа ажлын амжилтыг хүсэн тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар мэндчилгээ дэвшүүлсэн юм. 5 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа О.Болдсайхан, хурандаа Г.Эрхэмбаяр, СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа М.Батсайхан, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа С.Будрагчаа болон бусад албаныхан оролцлоо. Арга хэмжээний үеэр Морин хуурын аялгуу, СТА дуучин С.Ихбаяр, Сүлд чуулгын уран бүтээлчид, Гурван бүдүүн хамтлаг , СТА, цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Болдбаатар нар ирж урлагийн тоглолт үзүүллээ. Тус хэлсээс нийт алба хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүслээ.