“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд
ЦЕГ-ийн А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алба хаагчдыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, спорт явган аялал, амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилготой явган аялалын удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 2019 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Богд Уулын аманд явган аялалыг зохион байгуулан ажиллаа.