"Хяналт" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс "Илрүүлэлт-Оргодол 2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр "Хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 50 алба хаагч зочид буудал, нийтийн байранд бүртгэл, хяналт явуулж, 188 иргэнийг шалган цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан шүүхээс даалгасан 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн 3, нийт 6 хүнийг олж тогтоон ажиллалаа.