ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЗҮГ ХАМТДАА
Цагдаагийн байгууллагын түүхт 95, Улаанбаатар хотын цагдаагийн 90, Ахмадын хорооны 50 жилийн ойг угтаж тус хэлтсээс хийх ажлын төлөвлөгөөг хангах, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх, хүүхэд бүр гэр бүлтэйгээ хамтдаа баярлах, хөгжих боломжийг бүрдүүлэх гэр бүлийн бахархалыг бий болгох, бусдыг хайрлан хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн авъясыг нээж хөгжүүлэх, гэр бүлд хүүхдийн баярын дурсамж үлдээх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас 14.00 цагийн хооронд "Хүсэл мөрөөдлийн зүг хамтдаа" сэдэвт эх үрсийн баярын арга хэмжээг зохион байгуулсан.
Арга хэмжээг нээж тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд баярын мэнд дэвшүүлж, алба хаагчдаас бэлдсэн урлагийн тоглолт, ая дууны мэндчилгээг хүргэсэн.
"Хүсэл мөрөөдлийн зүг хамтдаа" хүүхдийн баярын арга хэмжээний хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн дунд дуу, шүлэг, бүжиг, "Цагдаагийн алба хүүхдийн нүдээр" сэдэвт гар зургийн уралдаан, "Аав, ээжийгээ хэн сайн таних бэ?", "Хөдөлгөөнийг хэн сайн давтан хийх бэ?" хөгжөөнт тэмцээнүүдийг тус тус зохион явуулж, түрүүлсэн шалгарсан хүүхдүүдэд хэлтсийн даргын гарын үсэг бүхий "Талархал"-ын хуудас, бэлгийг гардуулан өгсөн.
Мөн баярын арга хэмжээний үед "Хөдөлгөөнт тоглоом" тоглуулж, үлгэрийн баатруудтай дурсгалын зураг авхуулах, хүүхдүүдэд "Талх чихэр" "Сүү" ХК-ийн бүтээгдэхүүний дээжээс бэлэг бэлтгэн тараах ажлыг тус тус зохион байгуулж ажилласан.