ХЭЛТСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН
“Монгол цагдаа 95” арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас зохион байгуулсан “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 12 цагаас 15-н цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгууллаа.
Тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах-хэрэг бүртгэх тасаг, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн нийт 40 алба хаагч оролцож
1 дүгээр байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг
2 дугаар байрыг Эрүүгийн цагдаагийн тасаг
3 дугаар байрыг Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн алба хаагч нар эзэлж цом, өргөмжлөл медалиар шагнагдлаа.