/ Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН КРОСС ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН КРОСС ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

          Цагдаагийн байгууллагын түүхт 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, “Хүч” спорт хорооны 70 жилийн ойг угтсан ажил, Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/38 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд алба хаагчдын бие бялдар, хурд, хүч, тэсвэрийн чанарыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн нэрэмжит “Монгол цагдаа-95” кросс гүйлтийн тэмцээнд тус хэлтсийн эрэгтэй 8, эмэгтэй 6 алба хаагч амжилттай оролцсон.

 

           Эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд оролцсон 128 тамирчнаас тус хэлтсийн Бичиг хэргийн эрхлэгч, архивч, цагдаагийн дэд ахлагч А.Одсольмаа 10 дугаар байранд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөлөөр, эрэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Гансүх 284 тамирчнаас шагналт 17 дугаар байранд, багийн дүнгээр 23 байгууллагаас 6 дугаар байранд тус тус шалгарч, амжилттай оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна