АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монгол Улсын “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус хэлтэст бүртгэлтэй 33 ахмадуудад баярын урилга, мэндчилгээ хүргүүлэн Драгон терминалийн ”Apple“ ресторанд хүлээн авалтыг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн 22 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлсэн.
Хүлээн авалтын үеэр улс эх ороныхоо хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулж, цагдаагийн албанд үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Булган, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Азар, бэлтгэл хурандаа Я.Цагаанчулуун нарыг Монголын Ахмадын Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, цагдаагийн бэлтгэл хошууч Я.Өлзийдэлгэрийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ц.Өнөрцэнгэл, цагдаагийн бэлтгэл хошууч Р.Нэргүй, цагдаагийн бэлтгэл ахлах дэслэгч Л.Дашлхагва, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч А.Мөнхбаяр нарыг тус тус шагнасныг хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяа гардуулсан.
Мөн цагдаагийн хэлтсийн “Баярын бичиг”-ээр цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Отгонбаяр, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Тавхай, цагдаагийн бэлтгэл хошууч Н.Чойжилсүрэн нарыг тус тус шагнаж, хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирсэн ахмадуудад гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн