СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТСЭЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТСЭЭС ЦАГДААГИЙН
БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
№ |
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ |
Биелэлт |
Хувь |
Оноо |
|
||||||
|
|
|||||||||||
НЭГ. ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ |
|
|||||||||||
1 |
Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах. |
1.1.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авлигын талаар мэдээлэх утас, авлигаас ангид байх санамж, сэрэмжлүүлэг, авлигын хор хөнөөлийн талаарх зурагт хуудас, шторк хийлгэх, Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргүүлсэн сурталчилгааны материалыг иргэд, байгууллага, алба хаагчдад түгээж сурталчилах. |
Тус цагдаагийн хэлтсийн хэмжээнд ”Бид авилгаас ангид, сахилга бат, ажлын хариуцлага, мэдлэг, ур чадвар, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэсэн соёлч, бүтээлч хамт олон байх” гэсэн уриалгыг дэвшүүлж, хэрэгжилтийг ханган ажилласан. Тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн албаны “Мобиком”-ын 94945419, “Юнител”-ийн 88220034, “Жи-Мобайл”-ын 93064260, “Скайтел”-ийн 96167718 утаснуудаар авилгатай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авах талаар иргэд, алба хаагчдад мэдээллэж ажилласан. Өнөөдрийн байдлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд авилгын эсрэг сургалтад хамрагдах алба хаагчдын нэрсийг хүргүүлж, 2018 оны 02 дугаар сарын 12, 2018 оны 03 дугаар сарын 12, 23-ны, 2018 оны 04 дүгээр сарын 13, 25, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Авлигын эсрэг” сэдэвт сургалтад 7 алба хаагчийг хамруулсан. |
|
|
|
||||||
1.2. Авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих алба хаагчдын сэтгэл зүйг төлөвшүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах |
|
|
||||||||||
2.2. Иргэн гаргасан өргөдөл, гомдлоо цахим хэлбэрээр хянах, ямар шатанд байгааг мэдээлэх нээлттэй суваг ажиллуулах |
|
|
|
|
|
|||||||
3 |
Авлигын шинжтэй буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэх. |
3.1. Алба хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэн, хуулийн хугацаанд нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх. |
Тус цагдаагийн хэлтсийн офицер бүрэлдэхүүний 81 алба хаагчийн Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулан 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж баталгаажуулсан. |
|
|
|
|
|
||||
|
|
|
|
|
||||||||
3.2. Шинээр томилогдсон, их хэмжээний өөрчлөлт орсон алба хаагчдаас тухай бүр мэдүүлгийг гаргуулан авч цахим санд оруулах, түүнд хяналт тавих. |
Шинээр томилогдсон, их хэмжээний өөрчлөлт орсон алба хаагчдаас тухай бүр мэдүүлгийг гаргуулан авч Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж цахим санд оруулсан. |
|
|
|
|
|
||||||
|
|
|
||||||||||
3.3. Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг гаргаж хэвших. Цахим санд оруулах, түүнд хяналт тавих. |
Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг гаргах талаар алба хаагчдад мэдээллэж ажилласан. |
|
|
|||||||||
4 |
Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах. |
4.1. Авлигын сэжигтэй тохиолдол болон авлига өгөхөөр оролдсон, санал болгосон, зуучилсан талаарх мэдээллийг шалгах, харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлүүлэх, хяналт тавих. |
Авлигын сэжигтэй тохиолдол болон авлига өгөхөөр оролдсон, санал болгосон, зуучилсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй. |
|
|
|||||||
5 |
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтан-тай байх.
|
5.1. Цагдаагийн байгууллагын салбарын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ууд солигдсон тохиолдолд тухай бүр шинэчлэн томилуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж батлуулах. ЭБАТ-ын нэмэгдлийг шийдвэрлүүлэх. |
Тус цагдаагийн хэлтсийг хариуцсан цагдаагийн байгууллагын салбарын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ууд солигдоогүй. |
|
|
|||||||
6 |
Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх. |
6.1. Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдийн мэдээллийн самбарт тусгайлан мэдээлэл хүлээн авах утасны дугаарыг байрлуулж, мэдээллийн дагуу шалгах үйл ажиллагааг тогтмолжуулах. |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчидтай холбоотой мэдээлэл хүлээн авах хайрцагыг хэлтсийн нэг давхарт байрлуулж,тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн албаны “Мобиком”-ын 94945419, “Юнител”-ийн 88220034, “Жи-Мобайл”-ын 93064260, “Скайтел”-ийн 96167718 утаснуудаар авилгатай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авах талаар иргэд, алба хаагчдад мэдээллэж ажилласан. |
|
|
|||||||
ХОЁР: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР |
|
|||||||||||
7 |
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд |
7.1. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, хяналт тавих. |
Цагдаагийн хэлтсийн хэмжээнд “Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны салбар төлөвлөгөө”-г боловсруулан 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баталж, хэрэгжилтийг ханган ажилласан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах салбар төлөвлөгөөг хэлтсийн хэмжээнд гаргаж ажилласан. |
|
|
|
||||||
7.2. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, анхаарах асуудлаар нийт алба хаагчдын дунд сургалт зохион байгуулах. |
|
|
|
|
||||||||
ГУРАВ: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР |
|
|||||||||||
8 |
Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах. |
8.1. Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх.
|
Хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцоолох, алба хаагчдын мэргэшүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөж, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан тушаал дэвшүүлэх” журам /код-909/-д заасан болзол, шаардлага хангасан 25 алба хаагчийн нөөцийн жагсаалтыг гаргаж, холбогдох материалыг бүрдүүлж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14н/87 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулж, нөөц бүрдүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулсан бөгөөд 2018 оны эхний 4 сарын байдлаар тус хэлтэст сул орон тоо гарахаас урьдчилан хэлтсийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагчдыг ажлын үзүүлэлтийг харгалзан дэвшүүлэн томилуулах 2 алба хаагчийн, шилжүүлэн томилуулах 6 алба хаагчийн саналыг дээд шатны байгууллагад тус тус хүргүүлж, ажлын байрны сул орон тоонд гаднаас шинээр 8 алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж, 1 алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, 1 алба хаагч өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөж, 1 алба хаагчдад хүүхэд асрах чөлөө олгуулсан. |
. |
|
|
||||||
ДӨРӨВ: ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР |
|
|||||||||||
9 |
Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх.
|
9.1. Өмнөх оны болон сар, улирал, хагас, бүтэн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг цахим хуудсанд байршуулах. |
Шилэн дансны тухай хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн сайт болох www.shilendans.gov.mn –д 2018 оны нэгдүгээр улиралд мэдээлбэл зохих 35 мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд нь байршуулж ажилласан.
Мөн байгууллагын www.songino-3@police.gov.mn цахим хуудсанд шилэн дансанд мэдээлсэн 35 мэдээ мэдээллээс гадна, хүү торгуулийн орлогын хэмжээ, үнэт цаасны тайлан зэргийг хуулийн хугацаанд нь бүрэн байршуулж, иргэд олон нийтийг тухайн мэдээллийг авах, хяналт тавих боломжийг бүрдүүлж өгсөн.
Жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор тавигдах улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргааг хугацаанд нь шивж, төсвийн тодотголд орсон нэмэлт өөрчлөлтийг тухай бүрд нь мэдээлсэн. |
|
|
|
||||||
9.2. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудсанд байршуулах, аудитын байгууллагын акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах, нэгжүүдэд бүрэн мэдээлсэн байх. |
Шилэн дансны тухай хуульд заасны дагуу 2018 оны 1 дүгээр улирлын санхүүгийн мэдээ, тайланг хуулийн хугацаанд нь shilendans.gov.mn нэгдсэн сайтад байршуулж, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, гэрчилгээ болон таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг” цэсэнд ОСНААУГ-т 12,76 сая төгрөг, УБЦТС ХК-д 3,03 сая төгрөг, “Петростар” ХХК-д 15,21 сая төгрөг шилжүүлж бараа ажил үйлчилгээг авч, “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” цэсэнд 2018 оны 1-3 дугаар сарын санхүүжилт болох 446,80 сая төгрөг, “Петростар” ХХК-иас худалдан авсан шатахууны үнэд 15,21 сая төгрөг шилжүүлснийг байршуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан.
|
|
|
|
||||||||
9.3. Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг цахим хуудсанд байршуулах |
|
|||||||||||
9.4. Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах. |
|
|
|
|||||||||