/ Үйл ажиллагааны ил тод байдал / 2019 оны 1 дүгээр улиралын гүйцэтгэлийн тайлан

2019 оны 1 дүгээр улиралын гүйцэтгэлийн тайлан

5X5

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ

ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТЭС

 


2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫНГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

 

2019.04.01.                                                                                                    Улаанбаатар хот

 

Нэг. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр

1.1   Төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр;

-Хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан ажлын талаар:

Тайлант хугацаанд нийт 798 албан бичиг хүлээн авснаас хугацаатай 359, хугацаагүй 439, үүнээс Цагдаагийн ерөнхий газраас 320, Нийслэлийн цагдаагийн газраас 211, бусад 267 албан бичиг ирүүлсэн. Хугацаатай албан бичгээс 271 албан бичгийг хугацаанд нь хүргүүлж, хугацаа болоогүй 88 албан бичиг байна.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулах ажил, арга хэмжээний саналыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/46 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, ажлын чиглэлийн дагуу тус цагдаагийн хэлтсээс 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг хэлтсийн даргын зөвлөлийн 2019 оны 03 дугаар хурлаар хэлэлцүүлж, 2019 онд хяналтад авсан баримт бичгийн зүйл, заалтаар салбар төлөвлөгөө гарган баталж, хэрэгжилтийг хангасан.

Цагдаагийн хэлтсийн “Ахлах албан тушаалтнуудын орон тооны бус зөвлөл”-ийг байгуулсан тухай тушаал, холбогдох материалыг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30о/23 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний холбогдох заалтуудын биелэлтийг 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд тус тус хүргүүлсэн.

“Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчилах” алба хаагчдыг томилсон тухай тушаалын хуулбар, байгууллагын цахим хуудасны баяжилтыг хариуцах алба хаагчдын овог, нэр, цол, албан тушаал, гар утасны дугаар, цахим хуудасны /фейсбүүк/ хаягийн судалгаа, 2019 онд иргэдээс байгууллага болон цагдаагийн алба хаагчдад хандаж ирүүлсэн талархлын мэдээллийг тус тус гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд хүргүүлсэн.

-     Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаарх мэдээлэл, тушаалын тоо, шийдвэрлэсэн асуудлын талаар:

Тайлант хугацаанд хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг 4 удаа хуралдуулж, нийт хүний нөөцийн 20, дотоод хяналт шалгалтын 4, бусад9 буюу нийт 33 асуудлыг хэлэлцэж, хэлтсийн даргын А дугаартай 8, Б дугаартай 26 буюу нийт 34 тушаал шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангасан.

  

 

 

-     Дээд шатны байгууллагын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг, даалгавар, ажлын чиглэл, зааварчилга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, товч тайлагнах:

Хэлтсийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 798 албан бичиг хүлээн авснаас Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 3, дэд даргын 12, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 13, нийт 26 тушаал, шийдвэр, үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцож ажилласан.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны даргын 79, Мөрдөн байцаах албаны даргын 106, Хэрэг бүртгэх албаны даргын 101, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын 68 тушаал, шийдвэр, үүрэг, ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын бусад албаны 120, Нийслэлийн цагдаагийн газрын бусад албаны 140, Сонгинохайрхан дүүргийн 78, бусад байгууллагын 25 албан бичгийг хүлээн авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож, биелэлтийг хүргүүлж ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2019 оны стратегийн цугларалт, төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудтай уулзахдаа хэлсэн үг, өгсөн үүргийг нийт алба хаагчдад танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, ажлын чиглэлийг тэмдэглэл үйлдэн тус цагдаагийн хэлтсийн 6 тасгийн дарга нарт, “ТҮ5” телевизийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагийн хөтөлбөрөөр давтан нэвтрүүлсэнийг нийт 68 алба хаагчдад тус тус зарлан мэдээлж, хэлтсийн төв байр болон хариуцсан нутаг дэвсгэрийн 10 хорооны хэсгийн байцаагч нарт 2 цаг 03 минутын бичлэгийг хуулбарлан “Microsoft Lync” сүлжээгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулгыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 30о/192 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргад хүргүүлсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн” дээр өгсөн үүргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийт алба хаагчдад слайдаар танилцуулж, тэмдэглэл хийлгэн тасгийн дарга, ахлах албан тушаалтнуудад цахим хэлбэрээр хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/50 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллийг нийт алба хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангасан.

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэх А/05 дугаартай тушаалыг гаргаж, “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэн тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/49, Нийслэлийн цагдаагийн газрын даргын мөн оны А/04 дүгээр тушаал, өгсөн үүргийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан хэрэгжилтийг хангаж, зөрчил дутагдалгүй ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/105 дугаартай ирүүлсэн мэдээлэл, үүргийг холбогдох алба хаагчдад танилцуулан хэрэгжилтийг хангаж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр алба хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангасан.

-     Дээд шатны байгууллагуудаас ирүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, санамж бичиг болон бусад эрх зүйн актад хүргүүлсэн санал, шинээр батлагдсан эрх зүйн актуудыг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулах ажил явагдаж байгаатай холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн 2020-2022 онд тулгарч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, шаардагдах судалгааг тусгасан саналыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30о/205 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтэст хүргүүлсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-д өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан төслийг хэлтсийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, саналыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30о/200 дугаартай албан бичгээр, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслүүдийг алба хаагчдад танилцуулан хэлэлцүүлж, нэмж оруулах саналыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30о/638 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст тус тус хүргүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөлд тусгуулах саналыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30о/217 дугаартай албан бичгээр, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 59, А/67 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам”-ын төсөлд тусгах саналыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст тус тус хүргүүлсэн.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д хүний нөөц, сургалтын чиглэлээр тусгуулах саналыг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30о/248 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

“Журам батлах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/67, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-108/-д өөрчлөлт оруулах тухай” 2019 оны А/68 дугаар тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нийт алба хаагчдад танилцуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5г/1280 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Татварын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын тушаалын төслийг алба хаагчдад танилцуулж, саналыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30о/1129 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны  журам “Сахилгын шийтгэл оногдуулах” /код-914/-д нэмэлт, өөрчлөлт оруулах, сахилгын мэдээний хүснэгтэд өөрчлөлт оруулах саналыг гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30о/435 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтэст хүргүүлсэн.

Нийслэлийн цагдаагийн газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30а1/1619 дугаартай ирүүлсэн “Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийг алба хаагчдад танилцуулж,саналыг цахим хэлбэрээр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

-     Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, холбоо, мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагнах:

Архив:Цагдаагийн ерөнхий газрын “Бичиг баримт нягтлан шалгах арга зүйн комисс”-ын хурлаар байгууллагын 2014, 2017 оны 416 баримт, хадгаламжийн нэгжийг2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж батлуулсан. 

Архивын ерөнхий газрын Мэргэшил арга зүйн газраас зохион байгуулагдах “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтад хамрагдах алба хаагчийн нэрийг гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30о/415 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

Нийслэлийн цагдаагийн газар дээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Архив албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтад бичиг хэргийн эрхлэгч, архивч хамрагдсан.

Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны мэргэшил, боловсролын судалгааг гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30о/682 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газарт хүргүүлсэн.

Холбоо мэдээлэл:Алба хаагчдын компьютерын үйлдлийн систем гэмтсэн 45 дуудлагын дагуу шуурхай засварлан шинээр үйлдлийн систем суулгаж, домайн сүлжээнд холбон хэрэгцээт програм хангамжуудыг суулган ажилласан.

Төв байрны болон, хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн 10 хороодын албан хаагч нарын компьютеруудад тогтмол үзлэг хийж, хэрэгцээт програм хангамжийг 62 удаа, дотоод цахим мэдээлэл солилцох програм хангамж /Lync, outlook/ 38 удаа тохируулж ажилласан. Мөн хэлтсийн дотоод сүлжээ 2 удаа унаж ажиллагаагүй болсоныг шуурхай засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан.

Тус цагдаагийн хэлтсийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тоо хэмжээ, судалгааг гаргаж, дотоод хяналтын 2 камерийн байрлалыг өөрчилсөн. Мөн тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт ирүүлсэн 4 аж ахуй, нэгж байгууллагын хяналтын камерт стандартын дагуу үзлэг хийж, Сонгинохайрхан дүүргийн 12, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүний царай төрх таних камер байршуулахаар “Эрчимт Цамхаг” ХХК-тай хамтарч судалгаа хийсэн.

Эргүүлийн автомашины таблет гэмтсэн 4 дуудлага, GPS-д 1, чанга яригч, дуут дохио 1, суурин болонгар станцад тус тус 2 удаа гэмтэл гарсныг шуурхай засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан.

Нийслэлийн цагдаагийн газраас 2018 оны 12 дугаар сард тус цагдаагийн хэлтэст шинээр ТМ-271 маркийн суурин станц 2, гар станц 3 ширхэгийг тус тус олгосныг 2019 оны 02 дугаар сараас хэлтэс, тасгийн дарга, алба хаагч нарт олгож, үйл ажиллагаандаа ашигласан.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, боломжийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Тус цагдаагийн хэлтсээс оршин суугаа хаягийн дагуу шилжин ажиллах хүсэлт гаргасан алба хаагчдын судалгааг гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30о/155 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрт болон “Орон сууцны ипотекийн зээл”-д хамрагдах хүсэлтэй алба хаагчдын судалгааг гаргаж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 30о/1053 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын нэр дээр хүргүүлсэн.

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “Их хотын бүсгүйчүүд 2019” хүндэтгэлийн арга хэмжээ, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад тусламж, халамж шаардлагатай зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Нэг зүрх-нэг Нийслэл” аяны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өрх толгойлсон үйлчлэгч Б.Чимэдбаасан, хөгжлийн бэрхшээлтэй олон нийтийн цагдаа Б.Нарантунгалаг нарт тус бүр 100.000 төгрөг хандивлан “Батламж” олгож, дүнг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 30о/1035 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн.

Гадаад улсын Элчин Сайдын Яамдын Консулын хэлтэст 2018 онд тодорхойлолт гаргуулан авсан алба хаагчдын мэдээллийг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30о/218 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын lll ээлжийн 180 айлын орон сууцанд захиалга авах тухай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/323 дугаартай ирүүлсэн албан бичгийг алба хаагч нарт танилцуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд хүргүүлсэн.

-Хандив, тусламж, сайн үйлсийн талаар:

Монголын Радио, телевизийн Тэргүүний ажилтан, Үндэсний бөхийн Улсын ахлах тайлбарлагч, Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч, цагдаагийн ахмад С.Батсүхэд ходоод, улаан хоолойн хорт хавдар өвчний учир эмчилгээ хийлгэхэд нь зориулж тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 170.000 төгрөгний хандивыг хүргүүлж туслалцаа үзүүлсэн.

-     Нийслэлийн цагдаагийн газрын тайланд зайлшгүй тусгуулах өөрийн байгууллагын хэмжээнд болон бусад байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн шинэлэг ажил, арга хэмжээний талаар:

Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай “Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан бөгөөд 2019 онд 5 жилийн ой тохиож байгаа тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Ой тэмдэглэн өнгөрүүлэх” /код-125/-ын дагуу ойг тэмдэглэх саналыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30о/22 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлж зөвшөөрлийг авсан.

Байгууллагын үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын хэсгийн ажиллах чиглэл, ойг тохиолдуулан байгууллагын түүхэн уламжлал, үйл ажиллагааг сурталчилах, бүтээлч ажил өрнүүлэх, хамт олны сахилга ёс зүйг төлөвшүүлэх, ажлын хариуцлага, идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилго бүхий нийт 65 ажил арга, хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөг боловруулж, хэрэгжилтийг хангасан.

-     Нийслэл, дүүргийн Иргэдиийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар:

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэг, “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дах заалтыг тус тус хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааныхаа тайланг иргэд, оршин суугчдад танилцуулах, тэдний санал хүсэлтийг авах арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” кинотеатрт зохион байгуулсан.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 63 алба хаагчийг хамруулан зохион байгуулж, ажлын явц, үйл ажиллагааны тайланг, фото зургийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30о/330 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Мөнхчулуун Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 31 дүгээр хороодын иргэдтэй 2019 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд уулзалт хийх үед тус цагдаагийн хэлтсийн Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч нар оролцсон.

1.2   Хүний нөөцийн чиглэлээр:

-     Хүний нөөцийн бодлогын талаар /томилогдсон, чөлөөлөгдсөн, хүний нөөцийн нөхөн хангалт хийсэн, батлагдсан орон тоо, дутуу орон тоо/

Тус цагдаагийн хэлтэс нь 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар офицер 84, цагдаа 52, энгийн 5, нийт 141 алба хаагч, ажилтны орон тоотойгоос 5 офицер, 1 цагдаагийн орон тоо дутуу ажилласан.

Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжаа төгссөн 3 алба хаагч, “Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бүрэн дунд боловсролын түвшингийн 2.5+(2)+1.5 жилийн сургалтад суралцаж, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт”-д бүртгэгдсэн 4 алба хаагч, нийт 7 алба хаагч, дадлагажих ажилтнаар 1 алба хаагч тус тус шинээр томилогдсон.

Тус цагдаагийн хэлтсийн сул орон тоонд 2019 оны 1 дүгээр улиралд шинээр томилогдсон 7 алба хаагчтай “Алба хаах гэрээ”-г байгуулж, цагдаагийн тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулан хэлтсийн даргын 2019 оны Б/12дугаар тушаалаар сурган дадлагжуулах сургагч-алба хаагчийг томилж, “Халамжлан сургах багш, шавийн гэрээ”-г байгуулан хариуцуулж, тэдний ажил, амьдралд нь туслалцаа үзүүлж, цагдаагийн албанд дасан зохицох, төлөвшүүлэх ажлыг зохион байгуулсан.

Төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг ажлын байр /албан тушаал/-нд томилох, дэвшүүлэх зарчмыг баримтлаж, дэвшүүлэн томилуулах 6 алба хаагчийн, шилжүүлэн томилуулах 5 алба хаагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 1 алба хаагчийн саналыг дээд шатны байгууллагад тус тус хүргүүлж шийдвэрлүүлсэн. 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Албан тушаал дэвшүүлэх” /код-909/-ын 909.5-д заасан ерөнхий болон тусгай болзол, шаардлагыг хангасан “Албан тушаал дэвшүүлэх 2019 оны нөөц”-д бүртгүүлэх алба хаагчдын нэрс, судалгааг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30о/33 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн даргын албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 1, офицерийн албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 4, ахлах албан тушаалд дэвшүүлэх нөөцөд 5, тасаг, хэсгийн даргын албан тушаалд дэвүүлэх нөөцөд 2 буюу нийт 12 алба хаагчийг 2019 онд албан тушаал дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгүүлсэн.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа тогтвор суурьшилтай, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 1 алба хаагчийг Төрийн дээд шагнал “Цэргийн гавъяаны одон”-гоор, 2 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-иар, 1 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнуулах саналыг холбогдох материалын хамт Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-д заасан болзол, шалгуурыг хангасан 7 алба хаагчид цагдаагийн хугацааны цол олгох саналыг Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Тус цагдаагийн хэлтсийн сургагч ахлагч цолтой алба хаагчдын талаар авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаарх саналыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30о/35 дугаартай албан бичгээр  Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны төсөвт “Ахмадын сан” байгуулахтай холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудын талаарх мэдээлэл, тус цагдаагийн хэлтсээс оршин суугаа хаягийн дагуу шилжин ажиллах хүсэлт гаргасан алба хаагчдын судалгаа, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй алба хаагч”-ийн мэдээллийг тус тус гаргаж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Мөн хэлтсийн алба хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн нэгтгэлийг гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 30о/517 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

-     Алба хаагчдын дунд зохион байгуулсан сургалт, түүний үр дүнгийн талаар:

Тус цагдаагийн хэлтэс нь “Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний бүртгэлийн программ хангамж” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж 62 алба хаагч, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн программ дээр ажиллах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж 69 алба хаагч, “Хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж 60 алба хаагч, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд хэсгийн байцаагчийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж 68 алба хаагч, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж 69 алба хаагч буюу нийт 5 сэдэвт 5 цагийн нэгдсэн сургалтад давхардсан тоогоор 315 алба хаагч хамрагдсан.

Мөн 2019 оны 1 дүгээр улиралд шинээр батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд 10 сэдэвт 7 цагийн нэгдсэн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 376 алба хаагч, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж 45 алба хаагч, “Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний бүртгэлийн программ хангамж” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж 62 алба хаагч, “Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх үндэслэл журам” сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж 62 алба хаагч, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах” /код-320/ сэдэвт сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж 69 алба хаагч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Төрийн болон албаны нууцыг хамгаалах” /код-114/ сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж 64 алба хаагч, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах” /код-114/, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” /код-326/, Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох”/код-924/ сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж 69 алба хаагч, “Шуурхай удирдлагын үйл ажиллагаа” /код-200/ сэдэвт сургалтыг  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж 69 алба хаагч, “Хэргийн газрын үзлэг /код-206” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж 72 алба хаагч, “Жагсаал, цуглааны үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах” /код 502” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж 62 буюу нийт 11 сэдэвт 9 цагийн сургалтад давхардсан тоогоор 574 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Архив, албан хэрэг хөтлөх ”/код-120/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/44 дүгээр, “Алба хаагчийг шилжүүлэн ажиллуулах” /код-908/-д нэмэлт оруулах тухай 2019 оны А/53 дугаар тушаал, “Журам батлах тухай” 2019 оны А/54 дүгээр тушаалыг тус тус нийт алба хаагчдад танилцуулсан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох ”/код-924/-т өөрчлөлт оруулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/305 дугаар тушаал, “Эрэн сурвалжлах” /код-229/-т өөрчлөлт оруулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/26 дугаар тушаалыг алба хаагчдад танилцуулсан.

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”, “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нүүдийг нийт алба хаагчдад танилцуулсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газар ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам”-ын дагуу гадаадын иргэнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас олгож буй дипломат болон албаны үнэмлэхний загваруудыг алба хаагчдад танилцуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтран батлах “Мэдээлэл солилцох журам”-ын төслийг алба хаагчдад танилцуулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг алба хаагчдад тус тус танилцуулсан.

-     Гадаад болон улс оронд алба хаагчдыг сургалтад хамруулсан байдал, хүргүүлсэн саналын талаар:

Гадаад хэлний мэдлэгтэй алба хаагчдын судалгааг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 30о/901 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст тус тус хүргүүлсэн.

-     Сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хамрагдсан.

Тус цагдаагийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр улирлын сургалт, соён гэгээрүүлэх ажлын тайлан, мэдээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 30о-1/1318 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2019 оны 02, 03, 04 дүгээр саруудад зохион байгуулагдах сургалтад хамрагдах алба хаагчдын мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Сонгинохайрхан дүүрэг дэх “АА” архины асуудлаа шийдвэрлэх анхан шатны “Өнөөдөр” бүлгийн тэргүүн Б.Идэрбат, Н.Цагаанаа нарыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр урьж “Архины хор холбогдол, уршиг” сэдэвт 1 цагийн сургалтыг зохион байгуулж, 69 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гэлэгжамц, сэтгэл зүйч, цагдаагийн ахмад М.Буянжаргал нарыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр урьж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам "Гэрч хохирогчийг хамгаалах” /код-511/, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт”, “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ” сэдэвт 1 цагийн сургалтыг 60 алба хаагчийг хамруулан зохион байгуулсан.

Хууль сахиулахын Их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн ”Гэмт явдал судлал-эрх зүй” магистрын 1 дүгээр дамжаанд тус цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхтуяа, Цагдаа-хууль сахиулах ажил” эчнээ 5 жилийн хөтөлбөрийн дамжааны сургалтад эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Буянбат нарыг хамруулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Объект, субъектын судалгаа хий арга зүй, урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь”, “Машинт эргүүлийн офицер, цагдаа нарын ур чадварыг дээшлүүлэх нь”, “Гэмт хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаа, илрүүлэх арга тактик”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тактик, төлөвлөлт, оролцогчдын сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтад 4 алба хаагч, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад 1 алба хаагч, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалтад 1 алба хаагч,2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Удирдлагын менежмент” сургалтад 1 алба хаагч, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад 1 буюу нийт 8 сургалтад 8 алба хаагчийг тус тус хамруулсан.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтад 1 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах сургагч багш бэлтгэх /мэргэшүүлэх/ сургалт”-д хамруулах тухай А/25 дугаар тушаалын дагуу 2 алба хаагч тус тус хамрагдсан.

“Удирдах ажилтанд зориулсан жендерийн цахим сургалт”-ын хүрээнд http://elearn.gender.gov.mnхаягаар “Цахим сургалт”-ын хэсэгт бүртгүүлсэн тасгийн дарга нарын мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 30о/655 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6 тасгийн дарга цахимаар шалгалт өгч “Ж-1” сертификат авсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, алба хаагчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Сэргэлэн, Т.Төгөлдөр нарыг хамруулсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтад эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Гэрэлтнаранг хамруулсан.

“Эрх зүйн процессын шинэтгэл, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг алба хаагчдад танилцуулж, дүнг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 30о/1040 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2, 10.4.1 дэх хэсэг Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан  “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Улс орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, аюулгүйн талбайд шилжин байрших сургалт, дадлага сургуулилт зохион байгуулах” удирдамжийн  дагуу дадлага сургуулилтийг хийж, дүнг Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус тус хүргүүлсэн.

-     Зохион байгуулсан соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээний талаар:

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ” /код-947/-ын 947.4 дэх хэсгийн 947.4.1 дэх заалтыг хэрэгжүүлж, хэлтэст бүртгэлтэй 49 ахмадуудад баярын урилга, мэндчилгээ хүргүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Алтай” ресторанд хүлээн авалтыг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн 36 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, дүнг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3001/349 дугаартай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэлтсийн нийт 16 эмэгтэй алба хаагчдад, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн нийт 119 эрэгтэй алба хаагчдад баярын мэндчилгээ хүргэж, хүндэтгэл үзүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулагдсан номын сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хууль, эрх зүйн акт”-ын эмхтгэл, гарын авлага, уран зохиолын зэрэг 56 ширхэг номыг хандивласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна