/ Хүний нөөцийн ил тод байдал / ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

Суралцах чиглэл, захиалагч байгууллага:

Бакалаврт: Цагдаагийн ерөнхий газар-8 суралцагч Магистрантурт: Цагдаагийн ерөнхий газар-3 суралцагч

 

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

Орос хэлний мэдлэгтэй;

Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх; Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан; 17-25 хүртэл насны.

 

Баналаврт тавигдах тусгай шаардлага:

1.1          Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

-               Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх

үнэлгээтэй ажилласан бай> /эрх зүйн бус бакалавр болон бүрэн дунд боловсролтой/;

-               Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

1.2          Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

-               Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4 -аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-               Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

 

Магистрантурт тавигдах тусгай шаардлага:

-               Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

 

Бурдүүлэх материал:

-               Иргэний унэмлэх нотариатэар баталгаажуулсан хуулбар;

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна