/ Захиргааны удирдлагын тасаг / Захиргааны Удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Орхон

Захиргааны Удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Орхон

 

          Тус хэлтсийн Захиргааны удирдлагын тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.05.21-ний өдрийн Б/284 дугаар тушаалаар тус тасгийн албан тушаал, орон тоо шинэчлэгдэн батлагдаж Тасгийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, Ахлах нягтлан бодогч 1, Нярав 1, Холбоо мэдээллийн инженер 1, Архив, бичиг хэргийн эрхлэгч 1, Бичээч 1, Цагдаа жолооч 6, Шууданч цагдаа 1, энгийн ажилтан 5 нийт 19 ажилтан, алба хаагчдын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байна.

         Захиргааны удирдлагын тасаг нь байгууллагын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас гаргасан  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар, шийдвэр, тогтоолууд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Цагдаагийн Ерөнхий Газрын болон Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаал,  шийдвэр, Нийслэл, дүүргийн  Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, хүний нөөц, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, санхүү аж ахуйн үйл ажиллагаа, холбоо мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, байгууллагын дотоод аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна