Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл ард түмнийхээ амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Цахим хуудсанд зочилж буй Танд талархал илэрхийлье.
Энэхүү цахим хуудсанаас тус цагдаагийн хэлтсийн болон алба хаагчдын түүхэн замнал, хийж гүйцэтгэж буй ажил, сургалт сурталчилгаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээ мэдээлэл авах боломжтой.
Цагдаагийн хэлтсийн алба хаагч нь иргэддээ шуурхай соёлтой үйлчилж, ил тод, нээлттэй, авилга, хүнд сурталгүй байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Манай байгууллагын цахим хуудастай танилцаж, үнэтэй санал, шүүмжлэл, талархал, хүсэлт, санал бодлоо хуваалцаж, амар тайван амьдралын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Танд Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөл, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын цагдаагийн яруу алдар өнө мөнхөд мандан бадарч, хүйн холбоотой бүхний заяа төөрөг нь өөдрөг, од хийморь төгс, амар амгалан байх болтугай.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА С.БАТЗАЯА